card

Үйл ажиллагаа

Бид

Улаанбаатар хот болон эх орныхоо бусад аймаг, сум, хот, гадаад улс оронд сурч, ажиллаж амьдарч байгаа нутгийн уугуул иргэдийн мэдээлэл солилцооны гүүр болж, тэдний мэдлэг боловсрол, арвин туршлагыг нэгтгэж, эргэх холбоог бэхжүүлж ажиллана.

Бид

Эцэг өвгөдийн үеэс нандигнан хайрлан хамгаалж ирсэн газар шороо, байгаль дэлхийгээ ариун дагшин унаган төрхөөр нь байлгахад онцгой анхаарна.

Бид

Нутгийнхаа хөгжлийг үе дамжуулан буухиалан авчирч, өнөөдөртэй золгуулсан үе үеийн ахмад буурлуудынхаа намтар түүхийг тодруулан сурвалжлах, нутаг орон, ард иргэдийнхээ аж амьдрал, ёс заншилтай холбоотой түүхэн баримтыг эрж цуглуулах, сурталчилан таниулах, хойч үедээ уламжлуулан танин мэдүүлнэ.

Бид

Сумынхаа ард иргэдийн идэвхи санаачлагыг өрнүүлэх, уугуул иргэдийн хүчийг нэгтгэн зохион байгуулж, сум орныг хөгжүүлэх ажилд татан оролцуулах, хөгжил, дэвшилд дэмжлэг туслалцаа үзүүлэх аливаа санал санаачилгыг хүлээн авч, нутаг орноо хөгжүүлэх боломжит төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллана.