Эрдэнэцогт сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид 2019 оны 04 дүгээр сарын 20-23 ны өдрүүдэд, урин хаврын салхитай зэрэгцэн сум орон нутагтаа томилолтоор ажиллаад ирлээ.
Бид богино хугацаатай томилолтын хүрээнд олон ажил амжууллаа:
Сумын засаг даргын тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, хүн эмнэлэг, ахмадын зөвлөл, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчидтэй танилцаж ажиллахын зэрэгцээ сумын иргэдтэй уулзалт хийж “Үнэт зүйл ба үүрэг хариуцлага”, “Ноос, ноолууран бүтээгдэхүүний бизнесийн боломж”, “Органик болон генийн өөрчлөлттэй хүнс” зэрэг сэдвүүдээр илтгэл танилцуулга хийж иргэдтэй санал, сэтгэгдлээ хуваалцаж, ярилцлага өрнүүллээ.
Мөн Баянхонгор аймгийн төвд байгуулагдаж буй Пандичойнхорлин хийдийн шинэ салбар хийдийн шав тавих ёслолд оролцож, Түүхэн дурсгалт газар болох шатар чулуу хөшөө, буган чулуун хөшөө орчимд байгуулагдах цогцолборын төсөлтэй очиж танилцав.