XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ЗДТГ, ИТХ болон Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хамтран сар шинийн золголтын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, нутгийн зон олонтойгоо уулзацгаасан сайхан өдөр боллоо. Угтан золгож буй Гал морин жилдээ ажил үйлс нь бүтэмжтэй, амьдрал ахуй нь өөдрөг дэлгэр, эрүүл энхийг эрхэмлэж, эв нэгдлээ бататган, хөгжил дэвшлийн сайхан жил байхыг хүсэн ерөөе.












