Улаанбаатар хотод амьдран суугаа Эрдэнэцогт нутгийнхны сар шинийн золголт

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн нэгдсэн золгуутын уламжлалт арга хэмжээг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ЗДТГ, Улаанбаатар дахь Эрдэнэцогт сумын Нутгийн зөвлөл хамтран 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулав. 

Өнөөдрийн ёслолыг  сумын засаг дарга Б.Энхбаатар , Нутгийн зөвлөлийн дарга Г.Магсар нар нээж, хувраг Н.Насанбуян, С.Дашдаваа нар нутгийн зон олны буян заяа, хийморь лундааг даатган ерөөл хурснаар эхлүүлсэн юм.

Нутаг усныаа ахан дүүстэйгээ золгохоор сэтгэлийн цэнхэр хадгаа өвөрлөн зорин ирж оролцсон нийт нутгийн олондоо талархлаа илэрхийлье.